Венесуэл, Гайанагийн төрийн тэргүүнүүд уулзаж, нутаг дэвсгэрийн маргаанаа шийднэ
2023-12-11

Венесуэл, Гайанагийн төрийн тэргүүнүүд хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг зохицуулах асуудлаар хэлэлцэхээр болжээ. Тэд энэ сарын 14-ний өдөр Сент-Винсент Гренадина улсад уулзахаар тохиролцсон гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хоёр орны хоорондын газар нутгийн маргаан нь Эссекибо нутаг дэвсгэртэй холбоотой юм. Он удаан жил маргаантай явж, өнгөрсөн зууны дундуур Гайанагийн нутаг гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутгийг өөрийн орны мэдэлд шилжүүлэх санал асуулгыг Венесуэлд долоо хоногийн өмнө зохион байгуулж, улмаар сонгогчдын 95 гаруй хувь нь энэ саналыг дэмжсэн байна. Ингээд 12 дугаар сарын зургааны өдөр Венесуэлийн парламент Эссекибог Венесуэлийн нэг муж болгон хамгаалах тухай хуулийг санал нэгтэйгээр дэмжсэн юм. 

 

Энэхүү санал асуулга нь эзлэн түрэмгийлэл хийх нэг алхам гэж Гайанагийн Ерөнхийлөгч үзэж, Эссекибо нутгийн сөөм газар бүрийг хамгаалах, цэргийн аргыг ч ашиглахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Мөн АНУ, НҮБ-д хандан тусламж хүсэж байв.

 

Энд дуулгахад, байгалийн баялаг ихтэй, ширэнгэ, голоос бүрдэх Эссекибо бүстэй холбоотой газар нутгийн маргаан 200 гаруй жилийн түүхтэй. Улмаар 1966 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Венесуэл болон Гайана Женевийн гэрээнд гарын үсэг зурснаар Эссекибо дахь маргаантай нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдэж, Гайанагийн мэдэлд очсон юм. 1999 онд Парисын шүүх Эссекибог Гайанагийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, үүний дараа НҮБ-ын Олон улсын шүүх энэ нутаг дэвсгэртэй холбоотой аливаа маргаан гаргахыг Венесуэлд хориглож байв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн улс орнууд өчүүхэн газар нутгийн төлөө үзэлцэж дайтаж байхад, орк монголчууд газар нутгаа хайрлан хамгаалах ухамсар түй ч алга. Еврейчүүд шиг газар нутаггүй дэлхийгээр тэнүүчилж байхдаа таарна.
2023-12-11