Яваагүй өдрийнхөө татварыг төлөхгүй байж болох уу, Х.Нямбаатар дарга аа
2024-01-31

Ибаримт аппликейшн-д тээврийн хэрэгслийн татварын мэдээлэл иржээ. Дэлгэрүүлэн үзвэл

 

Автын агаарын бохирдлын төлбөр- 1 800

Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар- 43 128

Зам ашигласны төлбөр- 20 000 төгрөгийн татварыг төлнө үү гэжээ. Нийтдээ 65 орчим мянган төгрөг.

 

Татвар албадлага учраас хүн бүхэн төлнө. Төлөхгүй бол торгоно, шийтгэнэ. Дээр нь машины татвар тийм ч өндөр биш. Товчхондоо цааргалах асуудал биш.

 

 

Гэхдээ татвар шударга зарчимтай байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд энэ өвөл машин нь бараг хөдлөөгүй гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын дундаас эхлээд өнөөдрийг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлуулж, долоо хоногийн 2-3 өдөр машин нь яваагүй. Өөрөөр хэлбэл нийслэлийн замыг ашиглаагүй, агаарын бохирдолд хувь нэмэр оруулаагүй гэсэн үг.

 

Дугаарын хязгаарлалт 2023 оны 12 дугаар сарын 18-наас эхэлсэн. Тухайн сарын ажлын 10 хоногийн 5 өдөр нь машинаараа ажилдаа явж, хүүхдээ зөөж, 5 өдөр нь зогссон. Энэ оны 01 дүгээр сард гэхэд ажлын 22 өдрийн талд нь буюу 11 өдөр машинаа унаж, 11 өдөр зогсоолд үлдээсэн. Тэгэхээр яваагүй өдрийнхөө татварыг төлөхгүй байж болох уу, Х.Нямбаатар дарга аа?

 

Тухайн өдрүүдийн татвар нь 100 эсвэл 1 000 төгрөг байсан ч хамаагүй, төлөхгүй байж болох уу?

 

Хэдийнэ сая гаруй хүн амтай болж, цаашид ч иргэдийн тоо өсөн нэмэгдэх нь тодорхой Улаанбаатар хотын асуудлыг хаяж, өнөөдрийн арчаагүй байдалд хүргэсэн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын балгийг ард түмэн үүрэх ёсгүй. Ядаж л нийтийн тээврээ цаг тухай бүрт нь шинэчилж, зөв зохион байгуулалттай болгосон бол өнөөдрийн шиг толгойтой бүхэн машин унах гэж дайрахгүй, түгжрэл үүсэхгүй байлаа. Хүйтэн хөндий, эвдэрхий, хэзээ ирэх нь тодорхойгүй автобус хүлээхээс залхсан иргэд хямд төсөр ч хамаагүй хөл дүүжлэх унаатай болж, дулаан явахыг илүүд үзнэ. Гэтэл хахир өвлийн хүйтнээр дугаарын хязгаарлалт хийж, машиныг нь зогсоочихоод татвараа бүтэн авах чинь шударга ёс уу!

 

Татварын төлөгчдийн мөнгийг хувааж идсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгалийн баялгийг ил далд хулгайлсан нь иргэд биш эрх мэдэлтнүүд. Тэдний тарьсан балгийг иргэд үүрч байгаа нь энэ хотод төрж, амьдарч байгаагийн үйлийн үр гэж үү?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Энхжин:
Ажил хийн
2024-02-04
Хедеений оркууд УБ ХОТыг минь жорлон болгож дууслаа зайлаад егееч ухэж далд орсон тарваган нёнбактераа:
Зочин
2024-02-02
Энэ мэдлэг мэргэжилгүй халтарыг зайлуулаачээ улс орныг самараад дууслаа
2024-02-01
Хуц муу лалараа.
2024-01-31
Яг үнэн.
2024-01-31
zochin:
ogtsruul.bid songoogyi.teneg ariin haalganii namiin xvn .mal deer ochvol taarna
2024-01-31
mj:
Бослго гаргах хэрэгтэй
2024-01-31
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-01-31
Насаараа явган явах заяанд төрсөн, ядуугийн сэтгэлгээтэй хүүрнүүд доор сэтгэгдлүүд бичиж их "хуцжээ". Хэрэглэснийхээ хэрээр татвар төлнө, хүний юманд хязгаарлалт хийж хэрэглүүлээгүй бол ашиглаагүй зүйлдээ татвар төлөх илүүдээ гарсан мөнгө Улны бидэнд хомс байна штээ.
2024-01-31
Уншигч:
Барууны орнуудад хэрэглэсэн шатахууныхаа үнээс татвар төлдөг тогтолцоо хэрэгждэг юм билээ шд, хэн их бензин авна тэр хэрээрээ л илүү татвар төлнө, аслаггүй, явдаггүй машинтай бол маш бага татвар төлнө, зөв байгаа биз дээ, үүнийг л хэрэгжүүлмээр байна. Хэн том машин унана, хэр их бензин хэрэглэнэ литр тутамдаа татвараа төлнө шд. Маш шударга зарчим.
2024-01-31
Яг үнэн.
МАЛАА ЧИ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ ЮУМ ЭС БӨГӨӨС ХУЛГАЙЧ УУ НҮҮРСНИЙ, ЖДҮ, төрөл бүрийн зээлийн сангийн уу
2024-01-31
АРД:
шүтээд дурайгаад байдаг барууны орнуудынхаас илүү хямд байна, төлнө өө
2024-01-31
МАЛАА ЧИ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ ЮУМ ЭС БӨГӨӨС ХУЛГАЙЧ УУ НҮҮРСНИЙ, ЖДҮ, төрөл бүрийн зээлийн сангийн уу
Иргэн:
Зам ашигласны татвар болохоос явсан яваагүйн татвар бишээ мал минь
2024-01-31
ЗААВАЛ ТУЛНУ ЛАЛРА
2024-01-31
Хуц муу лалараа.
зочин:
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
2024-01-31
ШУДРАГА ЁС:
БОЛНО
2024-01-31