Мьянмарт хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байна

img

2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Мьянмар улсын төв хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт Мьянмарыг бүхэлд нь донсолгож, олон сая хүний амьдралд нөлөөлж байна. Газар хөдлөлтийн гамшигт нийтдээ 17 сая орчим хүн нэрвэгдсэн гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын дарга Том Флетчер мэдэгдэв. Тэрбээр нөхцөл байдлыг “түүхэнд тохиосон хамгийн том гамшгийн нэг” хэмээн үнэлжээ. 

Газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 3455 хүн амиа алдаж, 4840 хүн хүнд болон хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Мөн 214 хүн сураггүй алга болсон бөгөөд сураггүй бологсдын амьд үлдсэн байх магадал буурч байна. Газар хөдлөлтийн голомтод ойр байрлах хот, суурин газруудын олон зуун барилга байшин нурж, дэд бүтэц сүйдсэн нь аврах ажиллагаа, эмнэлгийн үйлчилгээ, хүнсний хангамжид ноцтой хүндрэл учруулж байна. Ням гарагт Мьянмарын нийслэл Нейпидо болон Мандалайд очсон НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын дарга Т.Флетчер газар дээр нь нөхцөл байдалтай танилцжээ.

Тэрээр "Борооны улирал хаяанд ирсэн энэ цаг үед майхан, цэвэр ундны ус, эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангах нэн шаардлагатай байна" гэж онцолсон юм.

"Мьянмарын газар хөдлөлт бол зөвхөн байгалийн гамшиг бус зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын нийлмэл хямрал” хэмээн ажиглагчид дүгнэж байна. Мьянмарын газар хөдлөлтийн дараа Японы эмч нарын баг Мандалай хотын түр эмнэлэгт ажиллаж эхэлжээ. Японы эмч нарын баг ажиллаж буй түр эмнэлэг нь яс хугарсан, хүнд гэмтэл авсан 120 гаруй хүнд анхны болон яаралтай тусламж үзүүлж байна. Гэвч эмнэлгийн эм, тоног төхөөрөмж хомс байгаагаас эмнэлгийн тусламж хязгаарлагдмал байна.

Олон улсын хамтын нийгэмлэг Мьянмарт учирсан байгалийн гамшигт нэн яаралтай хариу өгөх шаардлагатай байна. Учир нь цаашид гамшгийн дараах сэргээн босголт, дахин суурьшуулах ажилд олон улсын урт хугацааны оролцоо нэн чухал байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12