БНХАУ: ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОНО

img

БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын импортын татварын бодлогод  буулт хийхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ мэдэгдэв.  АНУ-ын импортын татварын эсрэг харилцан татвар ногдуулж буй тус улс "хямралыг боломж болгоно"  гэжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагт тооцогдох БНХАУ, АНУ-ын компаниудад хөрөнгө оруулахгүй байхыг дотоодын хөрөнгө оруулагчдад уриалж байна. Мөн харилцан АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн татвар ногдуулах хариу арга хэмжээг авч байгаа. БНХАУ-ын энэ шийдвэр цуцлагдахгүй бол Дональд Трамп дахин 50 хувийн импортын татварыг пүрэв гарагаас эхлэн хэрэгжүүлэнэ гэж сүрдүүлсэн юм. Маргааш буюу энэ сарын 9-өөс эхлэн АНУ-ын БНХАУ-д ногдуулсан импортын 34 хувийн нэмэлт татвар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хэрэв Дональд Трампын сүрдүүлж буй нэмэлт 50 хувийн татвар  шийдвэр хэрэгжиж эхэлбэл АНУ-ын хилээр орж ирэх БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нийтдээ 104 хувийн татвар ногдохоор байна. Дэлхийд нэг хоёрдугаарт эрэмблэгдэх улсууд ийнхүү худалдааны дайныг хурцатгаж байгаагаас шалтгаалан дэлхий санхүүгийн байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж байна. Мөн АНУ болон БНХАУ-ын эдийн засагт хямрал тохиох магадлалтайг байгааг сануулсан юм.

Тухайлбал, дэлхийн эдийн засаг хямрах таамаглалыг “J.P. Morgan” 40-60 хувьд хүргэсэн бол “Goldman Sachs” 20-45 хувь болгож, “S&P Global” корпорац 30-35 хувь болгон тус тус нэмэгдүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ