ОХУ УКРАИНЫ СУМЫ ХОТОД ЦОХИЛТ ӨГЧ 34 ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

ОХУ Украины Сумы хотод халдлага үйлдсэнээр 34 хүн амиа алдлаа. Мөн ОХУ-ын пуужингийн цохилтын улмаас 117 хүн хүнд хөнгөн шархдаад байгаа тухай Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ.
ОХУ-ын харвасан пуужингийн улмаас 68 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал маш хүнд байна. Амралтын өдрүүдэд болсон уг цохилтод Сумы хотын их сургуулийн барилга, дунд сургууль, орон сууц, кафе, хүнсний дэлгүүр, дүүргийн шүүх зэрэг нийт 20 барилга байгууламж эвдрэн сүйджээ.
ОХУ-ын цохилт өгсөн Искандер пуужин Сумы хотын төвийг оносон бөгөөд хохирлын хэмжээ тогтоогдоогүй, нөхцөл байдал хүнд байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский бусад ОХУ-ын түрэмгийллийг хатуу шүүмжилж дэлхийн улс орнуудыг хариу арга хэмжээ авахыг уриалсан юм. Мөн тэрээр “Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын пуужингийн цохилтууд тасарч үзээгүй бөгөөд энэ харгис үйлдлийг нэн даруй зогсоох ёстой" гэж мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ