ДОНАЛЬД ТРАМПЫН “100 ХОНОГ”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш 100 хоног өнгөрч байна. Тэрээр 100 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа нэрлэж, амжилтаа тодотгох үеэрээ, “Эрүүл сэтгэхүйгээр хувьсгал хийлээ” гэж мэдэгдсэн юм.
Дональд Трамп 100 хоногийн дотор АНУ-ын эрх ашгийг дээдэлж, хууль бусаар хил нэвтрэх цагаачдын урсгалыг зогсоож, дэлхийн улс орнуудтай хийх худалдааны алдагдлаа бууруулж, улсынхаа гадаад бодлогыг өөрчилсөн гэдгээ онцолжээ.
Дональд Трамп ажлаа авсан өдрөөсөө хойш АНУ руу хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоог эрс бууруулах ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд, АНУ-ын өмнөд хил дээр 140,000 цагаач амьдарч байсныг 7000 болж бууруулжээ.
Мөн АНУ-ын нутаг дэвсгэрээс хууль бусаар амьдарч байсан 65,700 цагаачийг албадан гэх мэдээллийг албан ёсоор гаргажээ. Тэгвэл албан бус мэдээллээр 270,000 гаруй цагаачийг АНУ-аас албан гаргасан гэх мэдээлэл байна.
Мөн Дональд Трамп 100 хоногт дэлхийн бүх улс орнуудад 20-145 хувийн татвар ногдуулсан шийдвэр гаргаж дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгээд буй.
Хэдийгээр БНХАУ-аас бусад улсад ногдох импортын татварын 90 хоног хойшлуулсан ч дэлхийн хамгийн том зах зээл БНХАУ-д ногдуулсан тариф худалдааны дайн үүсгэсэн юм. Үүгээрээ Дональд Трамп дэмжлэгээ алдаж, рейтинг нь буурч байгаа гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар тангараг өргөснөөс хойшх 100 хоногоо дүгнэдэг. Мөн судалгааны байгууллага 100 хоногт хийсэн ажлынх нь үр дүн болоод олон нийтийн зүгээс хэр дэмжлэгтэй байгааг нь иргэдийн санал асуулгаар тодруулдаг. Тэгвэл уг дүгнэлтийг гаргадаг судалгааны байгууллагын мэдээлснээр Д.Трамп дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн муу рейтингтэй Ерөнхийлөгч болжээ. “Gallup” судалгааны байгууллагын мэдээллээр Дональд Трамп олон нийтийн зүгээс 44 хувийн дэмжлэг авсан байна. Энэ судалгааны үр дүнг АНУ-ын Ардчилсан намынхан асарр том бүтэлгүйтэл гэж тодорхойлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ