АШИГТ МАЛТМАЛЫН ГЭРЭЭНД АНУ “ХОЖНО”

img

 

АНУ Украинтай ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түүхэн гэрээнд гарын үсэг зурсан. Украины ашигт малтмалын тэр дундаа газрын ховор элементийн ордыг ашиглах Дональд Трампын энэ санал АНУ-д ашигтай гэрээ болж байна. Учир нь Дональд Трампын хувьд газрын ховор элементийн салбарт БНХАУ-ын хараат бус байх бодлого хэрэгжүүлэх эхний алхамаа амжилттай хийж байна. Мөн энэхүү гэрээнээс олох ашиг өнгөрсөн 3 жилийн турш Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн 350 тэрбум ам.доллар болон нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс давах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Газрын ховор элементийн ордыг ашиглах, түүнээс гарах үр ашиг нь АНУ-д эдийн засаг гэхээс геополитикийн ач холбогдол өндөр юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэрээний талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө, "Жо.Байден Украинд 350 тэрбум доллар өгсөн" .Онолын хувьд бид 350 тэрбум доллароос илүү ашиг хүртэнэ гэжээ.

Дональд Трамп Ромын Пап Францискийг оршуулах ёслол дээр В. Зеленскийтэй хамт сууж, маш чухал сэдвийг хөндөж буй төрхтэй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Сэтгүүлчид Дональд Трампаас В.Зеленскийтэй юуны талаар ярилцсан тухай нь асуухад тэрээр, "Бид ашигт малтмалын гэрээ байгуулах ёстой” хэмээн ярилцсан. АНУ Украинтай хамтран ашигт малтмалын салбарт ажиллах нь тус улсын хувьд аюулгүй байдлын баталгаа юм гэж Дональд Трамп онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Залбирах нь: Оросуудад эзлэгдсэн нутаг дахь баялагаа л амеркийнханд зааж өгөөрэй дөө. Оросын түрэмгийлэлийг америкуудаар зайлуул. Үүнийг ногоон пудболктой залуу мэдэх байгаа даа.
2025-05-01