АНУ-Д НИЙЛҮҮЛЭХ “IPHONE” УТАСЫГ ЭНЭТХЭГТ ҮЙЛДВЭРЛЭНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татвар “Apple” компанид 900 сая долларын алдагдал учруулах төлөвтэй байна. Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулсан ч технологийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэвч “Apple” компанийн гаргасан тооцоололд нийлүүлэлтийн сүлжээ, хэрэглэглэгчдийн итгэл үнэмшил Хятадын харилцан татвар ногдуулахаар бэлтгэж буй зэрэг асуудлууд “iPhone” утасны борлуулалтад нөлөөлж алдагдал хүлээнэ гэжээ.
Тиймээс ирэх саруудад АНУ-д зарагдах “iPhone” утасны дийлэнх хувийг Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж “Apple” компани мэдэгдлээ. “Apple” компанийн зүгээс АНУ-д нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Хятадаас шилжүүлэх нь Энэтхэг, Вьетнамын зах зээлд ашигтай байх төлөвтэй байна.Учир нь ирэх 6-р сараас эхлэн АНУ-д зориулагдсан “iPhone” утас Энэтхэгт үйлдвэрлэгдэж эхлэх бол “iPad”, “Mac”, “Apple Watch” болон “AirPods” бүтээгдэхүүнүүд Вьетнамд үйлдвэрлэнэ.
Үүгээр Дональд Трампын импортын татвар технологиудын компаниудын стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ