ИХ БРИТАНИЧУУД ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАХ ГЭЖ БАЙНА

img

 

 Их Британичууд ялалтын 80 жилийн ойг албан ёсоор тэмдэглэхээр бэлдэж байна. “Victory in Europe Day” буюу ялалтын баярын арга хэмжээний хүрээнд Лондон хотын төвд цэргийн жагсаал болж, хаан Их Британийн хаан Чарльз гэр бүлийн хамтаар Букингэмийн ордны тагтан дээрээс ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн тус улсын агаарын цэргийн “Red Arrows” Лондонгийн тэнгэрт хүндэтгэлийн нислэг хийж баярын уур амьсгал бүрдүүлэх аж.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ялалтын баярын арга хэмжээнд оолцох  бөгөөд тэрээр дайнд оролцсон ахмад дайчдад талархалын ил захидал илгээжээ.

Ахмад дайчдад илгээсэн Ерөнхий сайдын ил захидалд “Бидний үнэт зүйлсийг илэрхийлэгч жинхэнэ баатар” хэмээн дурдсан байна.

Их Британичуудын тэмдэглэх "Victory in Europe Day" буюу ялалтын баяр нь 1945 оны 5 дугаар сарын 8-нд холбоотнууд нацист Германыг ялсанаа зарлаж, Европ тивд Дэлхийн II дайны төгсгөл ирсэн өдөр юм. Их Британийн тухайн үеийн Ерөнхий сайд Уинстон Черчилль ард түмэндээ хандан, “Энэ бол та бүхний ялалт” хэмээн хэлж байжээ.

Тиймээс энэ өдрийг Их Британичууд зөвхөн дайн дууссан өдөр бус энх тайвны бидэгдэл хэмээн өргөн цар хүрээтэй тэмдэглэж ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ