ЖАО ШИНЬТУН СНУКЕР БИЛЬЯРДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

img

 

2025 оны снукер бильярдын дэлхийн аваргаар 22 настай Жао Шиньтун тодорлоо. Хятадын снукер бильярдын тамирчин Жао Шиньтун дэлхийн аваргын финалд Уэльсийн гурван удаагийн аварга Марк Уильямсыг 18:12 харьцаатай хожиж, дэлхийн аварга болсон анхны хятад тоглогч болсон юм. Жао Шиньтун 2023 онд тоглолт тохиролцсон хэрэгт холбогдож эрхээ хасуулсан тул энэ тэмцээнд сонирхогчийн статустай оролцож, дөрвөн шатны урьдчилсан тоглолтыг давж финалд шалгарсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн бөгөөд Жао Шиньтун финалын тоглолтын турш итгэл төгс байж ялалт байгуулжээ. Тэрээр дэлхийн аварга болсныхоо дараа, "Үнэхээр итгэж чадахгүй байна. Энэ мөч снукер бильярдын түүхэнд ч  Хятадын түүхэнд ч онцгой түүх болон үлдэж байна" гэжээ. Жао Шиньтун аваргын цомоос гадна 500,000 паундын шагнал хүртсэн байна. Харин Жао Шиньтунд хожигдсон Уэльсийн тамирчин өдгөө 50 настай Марк Уильямсын хувьд харааны бэрхшээл байсан ч финальд шалгарсан хамгийн ахмад тамирчин болжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ