ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордны зууван танхимд Канадын Ерөнхий сайд Марк Карниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна.
Марк Карнигийн удирдсан Либерал Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулсан даруйд Дональд Трамп Марк Карнид уулзалт хийх санал тавьсан бөгөөд уулзалтын уур амьсгал дунд үеэсээ таагүй болсон гэж шинжээчид үзэж байна. Дональд Трампын хувьд импортын татвар болон геополитикийн бодлогоор Канадыг удаа дараа сүрдүүлсэн бөгөөд тус улсыг АНУ-ын 51 дэх муж улс болгон гэж мэдэгдэж байв.
Уулзалтын эхэн үед Дональд Трамп Марк Карни илт дайсагнасан биш гэхдээ уур амьсгал таагүй байгааг биеийн хэлэмжүүд нь илэрхийлж байв. Мөн үе үе нэгэндээ эелдэг бус үг хэлэх зэргээр зууван танхим дахь уулзалтын уур амьсгалыг эвдэж байсан гэжээ. Марк Карни Дональд Трампын зууван танхим дахь уулзалт таагүй уур амьсгал дунд өнгөрсөн нь В.Зеленский Дональд Трамп нарын уулзалтыг санагдуулсан тухай олон улсын хэвлэлүүд онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ