ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ХЯНАЛТЫН БҮС НУТАГТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ

img

 

Энэтхэг Пакистан улсын харилцаа хурцдаж мөргөлдөөний ирмэгт байна. Энэтхэгийн тал  Пакистаны хяналтад байдаг Кашмир Муззафарабад хотын есөн байршилд пуужингийн цохилт өгсөн байна.

Пакистаны Засгийн Газрын мэдэгдэлд дурдсанаар Энэтхэгийн тал нийт гурван байршилд  пуужингийн цохиолт өгсөн бөгөөд одоогоор найман хүн амиа алдсан гэжээ. Амиа алдсан хүмүүсийн 2 нь бага насны хүүхэд байсан гэв. Кашмирын Муззафарабад хотын оршин суугчид хүчтэй дэлбэрэлтийн чимээнээр нойрноосоо сэрсэн байна. Энэтхэгийн тал пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдаан зарласан гэж тус улсын Мэдээллийн сайд мэдэгджээ.

Хоёр улсын харилцаа хурцдаж байгаатай холбогдуулан Энэтхэгийн 244 дүүрэг иргэний аюулгүй байдлыг хангах сургуулилт зохион байгуулж байна. Тус сургуулилтаар иргэний хамгааллын тогтолцоог үнэлж, агаарын довтолгооны анхааруулгын систем, хамгаалах байр луу нүүлгэн шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэж байна. Мөн сургуулилтын үеэр иргэддээ “дайралт болох үед өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг сургаж байна" гэжээ. 

Энэ үйл явдал нь талууд мөргөлдөөнд бэлтгэж буй харуулж байна гэж шинжээчид харж байна. 

Өнгөрсөн сард Кашмир мужид 26  жуулчны аминд хүрсэн зэвсэгт халдлага болсон нь хоёр улсын харилцаанд томоохон сэв суулгасан бөгөөд Энэтхэгийн Засгийн газар Пакистаныг буруутгасан байдаг. Харин Пакистаны Засгийн газар халдлагыг үгүйсгэсэг бөгөөд талууд дипломат харилцаагаа таслаад байгаа юм. Цөмийн зэвсэгтэй хоёр улсын харилцаа хилийн маргаанаас үүдэн зөрчилдөөнтэй байдаг бөгөөд Кашмир мужийг Энэтхэг Пакистан аль аль нь өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ