ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР IT ПАРК БАЙГУУЛНА

img

Засгийн газрын өнөөдрийн /2025.05.07/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрийг танилцуулав.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

Энэ онд Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэний 35 жилийн ой тохиож байна. Мөн маргааш буюу 2025 оны тавдугаар сарын 8-нд Хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлуудаар бид өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна. Гэр бүлийн орчинд тулгамдаж буй олон асуудал хүүхдийг хохироох эрсдэлтэй хэвээр байна.

Жишээлбэл, гэр бүл салалтын тоо нэмэгдэж, улмаар өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо өсчээ. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг ноцтой асуудлууд байсаар байна. Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай. Аль хэдийн сум, хороо, дүүргийн түвшинд хүүхдийн нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлсэн бөгөөд салбар дундын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй. Өнгөрсөн онд Хүүхдийн төлөө санд 25 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд энэхүү сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулан ашиглахыг зорьж байна. Тухайлбал, иргэдийн саналыг үндэслэн уг сангийн хөрөнгийг урлагийн театр байгуулах, хүүхдийн дугуйлан секцүүдийг дэмжих, мэдээллийн технологийн парк байгуулах зэрэг чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ