ЭНЭТХЭГ ПАКИСТАНД "ДАХИН" АГААРЫН ЦОХИЛТ ӨГӨВ

Энэтхэг улс Пакистаны Муридке хотод пуужингийн цохилт өглөө. Энэтхэгийн харвасан пуужингийн цохилтод өртөж 31 хүн амиа алдаж, 57 хүн шархадсан гэж Пакистаны засгийн газраас мэдээлжээ. Цохилтод өртсөн Муридке хотын иргэдийн мэдээлж байгаагаар Энэтхэгийн харвасан пуужингууд тун гэнэтийн байсан бөгөөд хотыг бүхэлд нь сүйрүүлчихлээ гэсэн байна. Талуудын харилцаа улам хурцдаж мөргөлдөөнд шилжиж буй тул энэ асуудлыг энхийн журмаар яаралтай зохицуулах шаардлага үүсэж байна. Гэвч талуудыг эвлэрүүлэн зуучлуулж байсан АНУ-ын Элчин сайдын яам одоогоор Энэтхэгт ч Пакистанд ч алга байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Энэтхэг улсад Элчин сайдаар ажиллаж байсан Тим Ромер хэлэхдээ “Элчин сайдын яам бол аливаа хямралын үед талуудыг яриа хэлэлцээнд зуучлах чухал үүрэг хүлээдэг. Гэвч АНУ одоогоор Энэтхэг, Пакистанд Элчин сайдын яамгүй байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл дагуулж байна" хэмээн мэдэгджээ.
АНУ-ын хувьд аливаа улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдыг Менат баталдаг. Гэвч одоогоор Элчин сайд томилох, батлах явц удаашралтай байна. АНУ-ын элчин сайдын томилгооны асуудал удааширч байгаа нь улс төрийн дотоод маргаантай холбоотой. Гэвч АНУ нь Энэтхэг Пакистанд элчин сайдын яамгүй байгаа нь бүс нутгийн хямралын үед АНУ-ын дипломат нөлөөллийг бууруулж, сөргөлдөгч талуудын харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ