АНУ ГРИЙНЛАНДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХЯНАХ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

img

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен АНУ-ын Элчин сайдыг дуудаж уулзахаа албан ёсоор мэдэгдлээ.

Ларс Лёкке Расмуссе Дани улсад суух Элчин сайдыг Грийнландын тагнуулын асуудлаар дуудаж дэлгэрэнгүй тайлбар авах юм байна.  "The Wall Street Journal"-д  мэдээлснээр, АНУ-ын тагнуулын албад Дани улсын харьяанд байдаг Грийнландад тусгаар тогтнолын хөдөлгөөн болон өрнүүлэх мөн тус бүс нутгийн газрын ховор элементийн нөөцийг ажиглах тусгай ажиллагаа явуулж байсан гэв.

Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен, "АНУ-ын тагнуулын албадын тусгай ажиллагаа намайг гүнээ түгшээж байна. Бид нэгнээ тагнах ёсгүй" гэж мэдэгдлээ.

Харин тагнуулын тусгай ажиллагаа явуулж байгаагаа АНУ-ын зүгээс үгүйсгэсэнгүй. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард хэлэхдээ "The Wall Street Journal" маш нууц мэдээлэл задруулж, Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүндийг унагаж, асуудлыг улстөржүүлж байна гэж буруутгасан байна. 

Ийнхүү Грийнландыг хянах, тус бүс нутгийн газрын ховор элементийг ашиглах Дональд Трампын оролдлого идэвхтэй үргэлжилсээр байна. 

“Бидний хувьд Грийнланд маш чухал. Энэ бол олон улсын аюулгүй байдлын үүднээс яригдах асуудал. Магадгүй Грийнландыг авахын тулд цэргийн хүч ашиглаж шаардлагатай болж магадгүй" гэж Дональд Трамп хэлж байв. Харин Данийн эрх баригчид АНУ-ын  байр суурийг эрс эсэргүүцэж, илтэд заналхийж байна гэж үзжээ.

Грийнландын хувьд Дани улсад харьяалагддаг ч дотоод асуудлаа бие даан шийдвэрлэдэг. Харин гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг нь Копенгаген шийдвэрлэх тул Данийн хувьд АНУ-ын эрс шийдэмгий байдал аюул учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ