В.ЗЕЛЕНСКИЙ: "В.ПУТИНЫГ ИСТАНБУЛД ХҮЛЭЭЖ БАЙЯ"

img

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр, “Хүний амь нас эрсдэж буй дайныг сунжруулах нь утгагүй юм. В.Путиныг пүрэв гарагт Истанбулд хүлээж байя” гэж өөрийн Х хаягтаа жиргэжээ.  

В.Зеленский "Х" хуудаснаа В.Путинтэй уулзахад бэлэн хэмээн илэрхийлэхээс өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп В.Путины саналыг хүлээж авахыг шаардсан юм. Тодруулбал, Европын удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Киевт уулзсан. Уг уулзалт нь Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх “Сайн дурын эвсэл”-д нэгдсэн орнуудын удирдагчид байсан юм. Уг уулзалтаар Европын удирдагчид даваа гаригаас эхлэн дайнд 30 хоногийн завсарлага авахыг уриалав. Энэхүү уриалгын дараа В.Путин шууд хэлэлцээ хийх санал тавьсан юм.

Харин Дональд Трамп В.Зеленский уг саналыг “нэн даруй” зөвшөөрөх ёстой хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад бэлэн гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Гэхдээ талууд гал зогсоосны дараа л уулзах ёстой гэсэн болзол тавьж байв. В.Зеленский мөн өөрийн "Х" дэх нийтлэлдээ ОХУ хэлэлцээ хийхээс өмнө гал зогсоохыг зөвшөөрнө хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТОМ АХ НАРЫНХАА ҮГЭНД ОРОХ БАЙЛГҮЙ ДЭ... ШАЛ ДЭМИЙ ДАЙН ХИЙЛЭЭ.
2025-05-12