Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105,000 ам.долларыг давсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурч, худалдааны шинэ дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь зах зээлд болгоомжлол үүсгэжээ. Дэлхийн тэргүүлэх криптовалют арилжааны платформ “Binance”-ийн мэдээлснээр биткоины ханш 0.34 хувиар өсөж, 105,032 ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь санхүүгийн байгууллагуудын биткоинд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд хөрөнгийн биржид бүртгэлтэй биткоины арилжааны сангуудад (ETF) орж буй хөрөнгийн урсгал тогтвортой үргэлжилж байгааг шинжээчид онцолжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуравдугаар сарын 7-нд стратегийн криптовалютын нөөц бий болгох тухай зарлигт гарын үсэг зурсан. Энэ нөөцийг биткоин, этереум зэрэг өндөр үнэлгээтэй криптовалютуудаар бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа тэрээр мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ