Д.ТРАМП САУДЫН АРАБ, АНЭУ, КАТАРТ АЙЛЧИЛНА

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Персийн булангийн гурван оронд айлчилна. Газрын тосоор баялаг Саудын Араб, Катар, Нэгдсэн Арабын Эмират улсууд Дональд Трамптай харилцаагаа зузаатгаж, АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ амлаад буй. Дональд Трампын энэ удаагийн айлчлалын зорилго болоод гол хүлээлт нь юу байх вэ?

Саудын Араб

Саудын Араб улс Дональд Трампын айлчлалд чухал ач холбогдол өгч буй. Учир нь тус улс АНУ-аас аюулгүй байдлын баталгаа хүсэж байна. Хэдийгээр АНУ болон Саудын Арабын батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээр эхэлсэн ч Израил, Палестины асуудлаас болж гацаанд ороод байгаа. Мөн Саудын Араб улс өөрийн гэсэн цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх чиглэлд АНУ-ын дэмжлэг хүсэж байгаа ч уран баяжуулалтын асуудал маргаан дагуулж байгаа юм. Тиймээс Дональд Трампын айлчлаын үеэр Саудын Араб уран баяжуулалтын хориг дээр АНУ-аас тусгайлан дэмжлэг хүсэх хүлээлт байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс

АНЭУ бол ирээдүйд хиймэл оюун ухааны салбар болоод хагас дамжуулагчийн салбаорт нөлөө бүхий тоглогч болох сонирхолтой. Тиймээс тус улс АНУ-ын хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт нийт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан байдаг. Мөн АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа аж. Харин Дональд Трампын айлчлалаар АНУ-ын талаас хийсэл оюуны ухааны чипний экспортын хязгаарлалтыг цуцлах хүсэлт тавьж магадгүй байна.

Катар

Катар бол АНУ-ын хамгийн том цэргийн баазыг нутагтаа байршуулсан улс. Тиймээс бөгөөд бүс нутгийн болоод тив дэлхийн олон асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Дональд Трампын энэ удаагийн айлчлалаар Катар улс Сирид тавьсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцэнэ гэв.

Харин Ойрхи Дорнодол чухал айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд персийн булангийн 3 улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, харилцаагаа бататгах, эдийн засгийн ашиг сонирхолоо хэрэгжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ