ОРЕГОН МУЖИЙН ЗАХИРГАА Д.ТРАМПЫГ ШҮҮХЭД ӨГӨВ

Орегон мужийн захиргаа Д.Трампыг шүүхэд өглөө. Мужийн захиргаанаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Портланд хотын жагсагчдын эсрэг Үндэсний Гвардыг байрлуулсан нь хууль бус хэмээн үзсэн байна.
Орегон мужийн Портланд хотод Дональд Трампын цагаачлалын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаж буй. Уг жагсаал хүчээ авч, хууль сахиулагчидтай мөргөлдөх, эмх замбараагүй байдал үүсэж эхэлснээр Дональд Трамп Үндэсний Гвардын цэргийг байрлуулах зарлиг гаргасан. Тус зарлигийн дагуу ням гарагт Үндэсний гвардийн 200 гаруй цэргийг Портланд хотод орж ирсэн нь жагсагчдын эсэргүүцлийг улам өдөөжээ. Орегон мужийн захирагч Тина Котек "Портландад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн жагсаал болоогүй. Тиймээс Үндэсний Гвардын цэргийг оруулсан асуудал нь хууль бус хэмээн мэдэгдсэн юм
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалын эсрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч буй. Цагаачлалын эсрэг бодлогын улмаас АНУ-ын мужуудад эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ