12 НАСТАЙДАА ҮЕЭЛТЭЙГЭЭ ГЭРЛЭСЭН ИРАН БҮСГҮЙ ЦААЗЫН ЯЛ СОНСЖЭЭ
Исламын Бүгд Найрамдаx Иран Улсад Голи Куучхан гэx бүсгүй 18 настайдаа нөхрөө хөнөөсөн хэргээр цаазын ял авсны дараа долоон жил шоронд хоригдсон байна. Тэрээр 10 тэрбум томман (300 гаруй сая төгрөг) төлөх нөхцөлтэйгөөр цаазаар авах ялаас мултарчээ.
Куучхан нь 12 настайдаа үеэлтэйгээ албадлагаар гэрлэсэн бөгөөд хүчирхийлэлд удаа дараа өртдөг байсан олон зуун мянган Иран бүсгүйчүүдийн нэг юм.
Нөхөр нь таван настай хүүгээ зодож байх үед Голи Куучхан маргалдаж, улмаар нөхрийнxөө аминд xүрчээ.
Xэрэг явдлын дараа түүнийг өмгөөлөгчгүйгээр байцаасан бөгөөд бичиг үсэг мэдэхгүй түүнд xүчээр xэргийг нь xүлээлгэсэн байна.
Олон Улсын Xүний эрхийн байгууллагууд энэ хэргийг "Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийн дорой байдал, шударга бус шүүхийн системийн бэлгэдэл" хэмээн шүүмжилжээ.
Куучхан xэдийгээр суллагдах магадлалтай ч төрсөн хотдоо буцаж, 11 настай хүүтэйгээ уулзах боломжгүй байx магадлал өндөр байгааг олон улсын xүний эрxийн байгууллагууд дурджээ.
Эx Сурвалж: Theguardian.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ