Хятадын 15 дахь Үндэсний наадмыг албан ёсоор нээснээ зарлалаа

img

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өмнөд Хятадын соёл, уламжлалыг орчин үеийн өнгө аястай хослуулсан нээлтийн ёслолын үеэр Хятадын 15 дахь Үндэсний наадмыг албан ёсоор нээснээ зарлалаа.

Ням гарагт Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотод болсон нээлтийн ёслол нь Хонгконг, Макао, Гуандун мужийн хамтарсан Өмнөд Хятадын Их булангийн бүсийн ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэр болж өнгөрчээ.

Түүхэн онцлогтой хамтарсан наадам

Анх 1959 онд ард нийтийн спортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан Хятадын Үндэсний наадам энэ жилээс шинэ үеийг эхлүүлж байна. 2025 оны наадам нь анх удаа Гуандун муж, Хонгконг, Макао гурван бүс нутаг хамтран зохион байгуулж буйгаараа түүхэн ач холбогдолтой аж. Энэхүү 15 дахь Үндэсний наадам нь зөвхөн спортын уралдаан биш, соёл, эдийн засгийн нэгдлийг бэхжүүлэх Их булангийн бүсийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байна.

Ши Жиньпин спортоор дамжуулан ард түмний эрүүл мэнд, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой энэ арга хэмжээг нээж, Гуандун олимпын спортын төвийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 80 мянга гаруй үзэгчдийн дунд албан ёсоор наадам эхэлснийг зарлав.

Нээлтийн өмнө Ши Жиньпин биеийн тамир, спортын хөгжилд хувь нэмэр оруулсан тамирчид, байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, тэднийг “олон нийтийн биеийн тамирын үлгэр жишээ” хэмээн өргөмжилжээ. Нээлтийн ёслолд Олон улсын олимпын хорооны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри болон хүндэт ерөнхийлөгч Томас Бах нар хүрэлцэн ирсэн байна.

Энэ удаагийн наадам оролцогчдын тоо, хотын хамрах хүрээгээрээ хамгийн том арга хэмжээ болж байна. 34 төрлөөр нийт 419 медалийн төлөө 14,000 гаруй мэргэжлийн тамирчин өрсөлдөхөөс гадна, иргэдийн дунд явагдсан урьдчилсан 166 тэмцээнд 1 сая гаруй сонирхогч оролцжээ.

Нээлтийн үдэш Гуандун, Хонгконг, Макаогийн хамтарсан тамирчдын төлөөлөгчид жагсаалаар хамт алхахад үзэгчид халуун алга ташин угтав. Мөн нээлтийн ёслолд бүс нутгийн түүх, соёлыг харуулсан уран бүтээл, уламжлалт урлагийн тоглолтууд багтсан байв. Луу завины уралдаан, арслан бүжиг, бөмбөр, гонгийн тоглолт зэрэг уламжлалт урлагийг орчин үеийн дижитал технологи, гэрэл, дууны гайхамшигтай хослуулсан үзүүлбэр үзэгчдийг бишрүүлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Maryse Biernaux:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Maryse Biernaux:
48 цагийн дотор зээл болон хурдан санхүүжилт. Сайн байна уу, та яаралтай зээл хайж байна уу? Бид танд боломжийн хүүтэй хурдан бөгөөд маш найдвартай зээл санал болгож байна. Манай нөхцөлүүд маш энгийн бөгөөд протоколгүйгээр 100% баталгаатай. Зээлдүүлэгчийн имэйл хаяг: francoispinault807@gmail.com
2026-01-07
Frank Iso:
IS IT POSSIBLE TO RECOVER LOST CRYPTO? YES ONLY HACKANGELS Hey my name is frank I'm a crypto trader! I just wanted to share my incredible experience with The Hack Angels. They are truly exceptional when it comes to crypto recovery. They managed to recover my lost $1.7 million worth of bitcoin from a scam, which I honestly thought was impossible. If you ever find yourself in a similar situation, I highly recommend reaching out to them. You can contact them through their hotline at +1(520)200-2320 (available on Phone/WhatsApp), or shoot them an email at support@thehackangels.com. They also have a great website at www.thehackangels.com if you prefer that route. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!
2025-11-10