“The MongolZ” баг 10 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртжээ
Цахим спортын “Counter Strike2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “BLAST Rivals Fall 2025” тэмцээн Хонконгт болж байна. Дэлхийн чансаа өндөр багууд өрсөлдөж буй тэмцээний “А” хэсэгт “The MongolZ” баг багтсан.
Тэд хэсгийн хоёр дахь тоглолтоо ОХУ-ын “Team Spirit” багтай хийж, 0-2 харьцаатайгаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.
350 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд зөвхөн найман баг тоглож байгаагаас зургаан нь цааш хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авах юм. Тэмцээний 7-8-р байрыг эзэлсэн “The MongolZ” баг 10 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ