Америк мөрөөдөлд тавьсан ''Трампын хориг''

img

 

Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон улс төр, цагаачлалын шийдвэрүүдийн нэг нь АНУ-ын засаг захиргаанаас 75 орны иргэдэд олгодог цагаачлалын визийг тодорхойгүй хугацаагаар зогсоох тухай зарлал байв.

АНУ-ын Тээврийн болон Гадаад харилцааны яамнаас мэдээлсэнээр, энэ шинэ бодлого нь ногоон карт буюу суурьшлын виз олголтыг зөвхөн тодорхой улс орны иргэдэд олгохгүй зогсоохоор зохицуулжээ. Визийн шинэ шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 21-ээс хүчин төгөлдөр болж, хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

“Энэхүү хориг нь АНУ-д орж ирэх иргэд олон нийтийн халамжид найддаг байж болзошгүй гэж үзсэн 75 орны иргэдийг хамарна” хэмээн АНУ-ын Гадаад хэргийн яам өөрийн мэдэгдэлд дурджээ.

Цагаачлалын виз гэдэг нь АНУ-д байнгын оршин суух, гэр бүлээ нэгтгэх, ногоон карт авах хамгийн чухал зам юм. Гэтэл энэ бодлогоор уг замыг хязгаарлаж, консулын шатанд визийн шийдвэрлэлтийг бүрэн зогсоосон нь олон хүний төлөвлөгөөг нурааж байна. 

Монголчуудын хувьд АНУ-д байнгын оршин суух, гэр бүлтэйгээ амьдрах, ногоон картын хүсэлт гаргах хүсэлтэй олон хүн бий. Энэ хүсэл ь олон жилийн хүлээлт, материал бүрдүүлэлт, ярилцлага, хүлээх үйл явц гээд чамгүй хугацаа шаарддаг. Одоо энэ хүлээлт “цуцлагдаж”, ирээдүйн төлөвлөгөө нь тодорхойгүй байдалд ороод байна. 

Хамгийн төвөгтэй нь визээ аль хэдийн авсан ч хэвлэгдэж амжаагүй, эсвэл консулын шатанд хариу хүлээж буй иргэд юм. Шинэ бодлогоор хууль ёсны шалгуурыг давсан хүмүүсийн визийг ч баталгаажуулахаас татгалзах боломжтой гэсэн мэдээлэл байна, энэ нь олон хүнийг айдаст оруулаад буй.

Орон нутгийн болон олон улсын шинжээчид дээрх алхмыг АНУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, “Америк нэгдүгээрт” гэх уриатай, ялгаварлан хандах бодлого дахин хүчтэй илэрч, улс төр, эдийн засгийн шалтгаантай олон нэгжтэй давхцсан алхам гэж олон улсын хэвлэлүүд дүгнэж байна.

Үүнд:

  • АНУ-д цаг хугацаа, нөөц, халамжийн зардал нэмэгдэж буй тухай шүүмжлэл

  • Хүн ам, нийгмийн халамжид тулсан дарамт

  • Хууль ёсны суурьшлын визний тогтолцоог үндэсний ашиг сонирхолд илүү нийцүүлэх гэсэн зорилтууд зэрэг үзэгдлүүд нөлөөлсөн байна гэж шинжээчид тайлбарлаж байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн виз олголтыг зогсоох асуудал биш, иргэдийн амьдралын шийдвэрүүдэд шууд нөлөөлж эхэллээ. АНУ-д очих, ажиллах, хүүхдээ сургах, гэр бүлтэйгээ амьдрах хүсэл нь талаар өнгөрч мэдэхээр байна. 

Хэдийгээр онцгой тохиолдлын заалтууд байгаа ч (жишээ нь, онцгой чадвартай ажилтнууд, гэр бүлтэй холбоотой зарим онцгой тохиолдол), Монголчуудад давхар иргэншил ерөнхийдөө түгээмэл биш тул эдгээр боломжууд иргэдэд хүртээмжтэй биш юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Williams_Jaka:
LOOKING FOR AN EFFICIENT CRYPTO HACKER? CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT It’s becoming a problem how people are being victimized by scam, sadly enough. But you now have the right to make enquiries, seek proof of any recovery hacker you come across to avoid getting scammed again in the process. I’ve read many stories about people recovering their funds after losing them to scammers and I thought it was another scam, but after losing all my funds to a cryptocurrency investment scam, I had no other choice but to research a recovery platform that can help me with the recovery of my funds. I stumbled upon THE HACK ANGELS RECOVERY EXPERT online and contacted them immediately. I was very impressed by their service and how quickly they helped me recover my cryptocurrency funds. Truly their service is top-notch. If you have been a victim of crypto fraud and your assets have been stolen. I’m highly recommending them to everyone who wishes to recover their funds. Mail Box: support@thehackangels.com WhatsApp: +1(520)-200,2320 Web: https://www.thehackangels.com
2026-01-21
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2026-01-19