Дональд Трамп АНУ-ын ашиг сонирхлын бүсэд хариу цохилт өгөхгүй байхыг Иранд анхаарууллаа

img

 

Трамп өөрийн “Truth Social” сошиал сүлжээнд шинэ мэдэгдэл нийтэлж, Ираныг сөрөг довтолгоо хийхгүй байхыг анхааруулсан байна.

Тэрээр “Иран өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдсэн. Гэвч тэд тэгэх ёсгүй. Хэрэв тэгвэл бид урьд өмнө хэзээ ч харагдаж байгаагүй хүчээр хариу цохилт өгнө!” хэмээн бичсэн байна.

Исламын хувьсгалт харуулын корпусын Олон нийттэй харилцах албанаас АНУ-ын баазууд болон Израилын эсрэг зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн том довтолгооны ажиллагааг явуулах болно гэж мэдэгдээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ