Европын орнууд Ормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаална
2026 оны дөрөвдүгээр сарын 18-нд Францын нийслэл Парис хотноо Герман, Франц, Итали, Их Британийн удирдагчид хамтарсан мэдэгдэл хийж, Ормузын хоолой дахь худалдааны усан тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэнгисийн цэргийн хамтарсан ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд Персийн булангийн стратегийн чухал гарц болох Ормузын хоолойд сүүлийн үед үүсээд буй хурцадмал байдал, усан онгоцуудад учирч болзошгүй эрсдэл нэмэгдэж буйг онцолсон байна. Иймд Европын орнууд хамтран далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх, худалдааны урсгалыг тасалдуулахгүй байх зорилготойгоор цэргийн хяналт, хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болжээ.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал зангилаа бөгөөд дэлхийн нийт нефтийн тээврийн томоохон хувь энэ бүсээр дамжин өнгөрдөг юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү алхам нь бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлыг илүү төвөгтэй болгох магадлалтай ч олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ