ОХУ, БНХАУ ам.доллароос бүрэн татгалзав

img

 

ОХУ болон БНХАУ хоёр улсын хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоонд ам.доллар ашиглахаа бүрэн зогсоож, цаашид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт болох рубль, юаниар гүйлгээ хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ ам.долларын олон улсын нөлөөг бууруулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ хоорондын худалдааны ихэнх хэсэг аль хэдийн рубль, юаниар хийгдэх болсон бөгөөд энэ алхам нь уг чиг хандлагыг бүрэн баталгаажуулж буй хэрэг юм.

Мөн энэ нь олон улсын санхүүгийн системд өөрчлөлт авчрах, бусад улс орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийх сонирхлыг нэмэгдүүлэх магадлалтай гэж шинжээчид онцолж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ