HiPP хүүхдийн хоолноос хорт бодис илэрч, Европт татан авалт эхэллээ
Австри улсын SPAR сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан HiPP брэндийн шилэн савтай хүүхдийн хоолноос хортой бодис илэрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, уг бүтээгдэхүүнээс хархны хор буюу хүний эрүүл мэндэд ноцтой аюултай бодис илэрсэн тул холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, зах зээлээс бүрэн татан авч эхэлжээ.

Мөн уг төрлийн бохирдол зөвхөн Австри улсаар хязгаарлагдахгүй бөгөөд Чех, Словак улсуудад ч ижил төрлийн бодис илэрсэн нь асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Одоогоор уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүүхдүүдэд ноцтой хордлогын тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч эрх баригчид иргэдэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Эцэг эхчүүдэд:
Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
Худалдан авсан бол буцаан өгөх
Хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн биеийн байдлыг анхааралтай ажиглахыг зөвлөжээ
Эх сурвалж: Euronews
СЭТГЭГДЭЛ БИЧИХ