Пакистанд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 17 хүн амиа алджээ
Тодруулбал, 2026 оны 3-р сарын сүүлээс 4-р сарын эхээр орсон аадар борооноос үүдэн үер, хөрсний гулсалт үүсч, дор хаяж 17 хүн амиа алдсан талаар мэдээлжээ.
Хамгийн их хохирол Белужистан муж болон Карачи хотод бүртгэгдсэн бөгөөд зам, барилга байгууламж эвдэрч, олон иргэн орон гэрээ орхин нүүхэд хүрсэн байна.
Албаныхан цаашид гэнэт үер буух эрсдэл өндөр байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ