Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө

img

 

Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас Оросын хамгийн том онлайн худалдааны компани гурав дахь удаагаа Украины халдлагад өртөөөд байна. 

Тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй болох Татьяна Ким үүнээс гадна эзлэгдсэн Крым дэх Wildberries компанийн байгууламжууд мөн шатсан тухай мэдээлжээ.

Тэрбээр компанийн ажилчдаас шархадсан хүн байхгүй гэсэн бол Ленинград мужийн захирагч Александр Дрозденко бүс нутагт нь гарсан халдлагын улмаас гурван хүн шархадсаныг Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хотын төвөөс өмнө зүгт 15 км зайд оршдог Шушары дүүргийн Wildberries компанийн ложистикийн байгууламжаас нэг утаа нь гарч байжээ. Нөгөө утаа нь Санкт Петербургийн зүүн өмнөд хэсэгт оршдог Уткина үйлдвэрийн агуулахаас гарсан байна.

Компаниас гаргасан мэдэгдэлд Санкт Петербург хот болон Ленинград муж дахь ложистикийн хоёр байгууламжийн үйл ажиллагаа зогссоныг дурджээ.

Баасан гарагийн орой Украины ерөнхийлөгч Зеленский зэвсэгт хүчин нь Wildberries компанийн байгууламжууд, Киров мужийн аж үйлдвэрт довтолсныг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг Оросын армид пуужин, нисгэгчгүй онгоцны эд анги нийлүүлдэг байсныг тайлбарласан юм.

“Эзлэн түрэмгийлэгч армид нисгэгчгүй онгоцны эд анги, навигацын тоног төхөөрөмж, цэргийн хэрэгсэл нийлүүлдэг Оросын ложистикийн байгууламжуудын эсрэг ажиллагаа үргэлжилж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BarbaraLMayorga:
I get paid more than $120 to $130 per hour for working online. I heard about this job 3 months ago and after joining this i have earned easily $15k from this without having online working skills. This is what I do..... https://www.work27.info
2026-07-29
WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.:
HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinatesac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn't grasp what had happened to me when I was locked out of my account but I'm truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
2026-07-29