В.Зеленски: Пхеньян ОХУ руу нэмж 30 мянган цэрэг илгээнэ
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Пхеньян ОХУ руу 30 мянган цэргээ илгээхээр төлөвлөж буй талаар мэдэгджээ. Түүний хэлснээр ОХУ өнгөрсөн 6-р сараас хойш Хойд Солонгосын цэргүүдийг хүлээн авахаар бэлдэж байгаа ба Пхеньян ОХУ-д цэргүүдээ илгээхээс гадна баллистик пуужингийн систем нийлүүлэхээр төлөвлөсөн аж.
Москва, Пхеньян хоёр 2024 онд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээнд талууд онцгой нөхцөл байдлын үед бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх тухай тусгасан ажээ.
Өмнө нь 2024 оны сүүлээр Пхеньян ОХУ-ын Курск муж руу 10 мянга гаруй цэргээ илгээж байсан юм.
Ерөнхийлөгч В.Зеленский “Энэ бол зөвхөн Украинд заналхийлж буй явдал биш. ОХУ Пхеньянд дайн хийх, зэр зэвсгээ сайжруулах, тулааны туршлага хуримтлуулах боломж олгож байна. Хойд Солонгосын пуужин хүрэх Азийн бүх орнуудын хувьд энэ бол том аюул юм” гээд Киев энэ асуудалд хариу арга хэмжээ авах авах болно гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ