Оросын цохилтын үеэр Киев хотод 9 хүн шархаджээ
Украины нийслэл Киев болон бусад хотуудад Оросын цохилт үргэлжилжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Украины хоёр хотод нийт 3 хүн амиа алдаж, Киев хотод 9 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд хүүхэд байгаа бөгөөд зарим нь эмнэлэгт хүргэгджээ.
Мөн Оросын дроны цохилтод Украины хамгийн том үүрэн холбооны оператор Kyivstar компанийн Киев дэх төв байр өртсөн байна. Хятад улс Nvidia-ийн шинэ чипүүдийг авах боломжийг зарим компанид нээж магадгүй Хятад улс дотоодын томоохон технологийн компаниудад Nvidia-ийн RTX PRO 5500 зэрэг шинэ чипүүдийг худалдан авахыг зөвшөөрөх боломжийг хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ.
ByteDance, Alibaba зэрэг компаниуд Nvidia-ийн чип авах төлөвлөгөөгөө мэдээлэхийг Хятадын эрх баригчид хүссэн гэх мэдээлэл гарсан байна. Хэрэв зөвшөөрөл олговол энэ нь АНУ-Хятадын технологийн өрсөлдөөний үед анхаарал татахуйц алхам болох юм. Гэхдээ Reuters уг мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй гэж тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ