Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич огцорлоо
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич есдүгээр сарын 27-нд албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа. Тэрээр хоёр дахь бөгөөд эцсийн таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорч байгаа юм.
Вучичийн огцролт Сербид улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэж байна. Тус улс аравдугаар сарын 25-нд ээлжит бус парламентын сонгууль явуулахаар товлоод байгаа бөгөөд Вучич сонгуулийн дараа Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших боломжтой гэж мэдээлж байна.
Түүнийг ОХУ болон В. Путиний талыг дэмжигч гэдгээр олон улсын хэвлэлүүд онцолдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ