ФРАНЦАД НИЙГМИЙН БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙНА
2026 оны 9-р сарын 29-нд Франц даяар төрийн албан хаагчид үндэсний хэмжээний ажил хаялт зохион байгууллаа.
Тус улсын найман томоохон үйлдвэрчний эвлэл хамтран нийт 91 байршилд 170 гаруй жагсаал зохион байгуулав. Францын төрийн албанд ажилладаг 5.7 сая хүний 40 орчим хувь ажил хаялтад нэгдсэн бөгөөд багш, эмнэлгийн ажилтан, орон нутгийн захиргааны ажилтнууд оролцжээ. Мөн 10,000 гал сөнөөгч Парист цугласан байна. Ажил хаялтын гол шалтгаан нь 2027 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх шийдвэр юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн үзэж буйгаар инфляц үргэлжилж байгаа энэ цаг үед цалин нэмэхгүй байх нь ажилтнуудын бодит орлогыг бууруулж байна гэж үзэж байгаа юм. Парист болсон жагсаалын үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар жагсаалыг хяналтдаа авах арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: France 24
СЭТГЭГДЭЛ БИЧИХ