Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Баянгол дүүрэгт болж байна

img

 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн явцыг дүгнэж, явган зам, авто зам, дугуйн замын засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцлээ.

Үүний зэрэгцээ замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөв. "Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сонслоо.

Үүний зэрэгцээ сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Баянгол дүүргийн хэмжээнд хийгдэж буй ажлын үр дүн, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ