Өндөр гэгээний “Соёмбо” цогцолбор төрсөн нутагт нь сүндэрлэнэ

img

Монголын их соён гэгээрүүлэгч, шашин, төр, урлагийн зүтгэлтэн, олноо Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомдоржийн Занабазарын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд “Соёмбо” цогцолборын шав тавих ёслол болсон. Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй хуврагууд оролцсон эл ёслол эхлэхийн өмнө цогцолбор сүндэрлүүлэх газрыг шинжсэн юм. Нутгийн ард түмэн болон түүх, домог судлаачид Есөнзүйл сумын төвөөс хойш Ширээтийн дэнж хэмээх газар цогцолборыг босгох хэрэгтэй гэж байлаа. Учир нь Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц нярайлахаар явж байхдаа энэхүү дэнж дээр түр амарч, ширээ тавьж цайлсан домогтой юм байна. Ёслолд хүрэлцэн ирсэн лам хуврагууд, судлаачид нэлээн удаан ярилцаж, ойр орчмын газрыг шинжсэний дараа Ширээтийн дэнжид цогцолборын шавыг тавьсан. Дэнжийн хоёр талаар гол урсдаг агаад ийм газар номын өргөө байгуулахад сайн гэж үздэг ажээ. Г.Занабазар хутагт их эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны долоо дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн есдүгээр сарын 25-нд, тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар (одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум ) мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд таван настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулж, анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургаал номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж, 1649 онд Түвдэд очиж Далай лам болон Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалжээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн байна. Өндөр гэгээн Г.Занабазар Монголын буддын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, яруу найрагч, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, соёл урлагийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч хүн байсан юм. Монгол, төвд хэлээр өөр өөр цаг үед бичигдсэн Өндөр гэгээн Г.Занабазарын намтрын 15 эх бичмэл байдаг. Хутагтын өөрийн гараар бүтээсэн язгуурын таван бурхан, “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Бодь суварга” зэрэг хүрэл цутгамал баримал, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээлүүд нь бидний үед уламжлагдан иржээ. Анхдугаар богд Г.Занабазарын зохиосон  Соёмбо үсэг өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихын бэлгэдэл болдог. Мөн тэрбээр Баруун хүрээ буюу Шанхын хийд, Номын хийд Их хүрээ, Төвхөн хийд буюу Бүтээлийн сүм, Зүүн хүрээ буюу Хэрлэнгийн хийд зэрэг олон орон хийдийг байгуулахдаа өөрөө зураг төслийг гаргаж, Энэтхэг, Төвд, Хятадаас өөр монгол архитектор загварыг бий болгожээ. Энэхүү суут хүний талаархи түүхийн үнэн бодит баримтыг судлан шинжлэх шаардлага зүй ёсных. Өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн 80 жилийн ойгоор Арвайхээр суманд Өндөр гэгээний сэрэг дүрийг босгосон бөгөөд энэ жил төрөлх нутагт нь “Соёмбо” цогцолборыг бүтээн байгуулахаар болсон юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter soyombo ni ereend hiigdeed irchihsen toos shoroond daragdaad nohoi sariadl Mongol achigdahaa huleegeel toosognii uildveriin hashaand hevtej bnleishdei hoorhii
2012-04-16
mongol:
Mongo tsohij baihgyi yuu daa sda gej ene tsogtsolbor hymyysiin orlogiig nemegdyylehgyi gedeg ni lavtai
2012-04-16
Sobguuli dohoj baina sh tee naizaa
2012-04-16
oworhangainhan ondor gegeenee tahin shutdeg ukls bnlee. teheer ene uil yawdald ikh ach holbogdol ogch bgaan bnda
2012-04-16
Sobguuli dohoj baina sh tee naizaa