Дорноговь аймгийн малчид: Бидэнд газар нутгийг минь үлдээгээч
Бид төрдөө хүндэтгэлтэй хандаж, чимээгүй байсан. Бидний амьдрал хэцүү байна. Өнөөдөр Даланжаргалан сумын малчдаас гадна Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр,Дундговь аймгийн малчдын төлөөлөл ирсэн байна. Бид 24 цагийн хугацаатай шаардах бичгээ төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа. Бидэнд хариу өгөх байх гэж итгэж байна. Бид дараа дараагийн арга хэмжээнүүдээ авна. Гэхдээ бид үймээн самуун гаргахгүй ээ. Малчид бид өөрсдийнхөө төлөө явж байна.



















