ОХУ-ын эсрэг хориг: Газрын тосонд хэсэгчилсэн хориг тавьж, Сбербанкийг SWIFT-ээс салгав
Оросын эсрэг хориг энэ улсын төрөл бүрийн салбарыг хамарсан ч мөнгөний гол эх үүсвэр болох эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтэд Европын холбоо хориг тавьж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь Европын олон улс орон Оросын байгалийн хий, газрын тосноос ихээхэн хамааралтай байдагтай холбоотой юм.



















