Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж өөртөө зориулж хууль бичүүлж байна
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж сайд нэг үе өөртөө зориулж хууль засдаг байсан. Харин одоо өөртөө зориулж хууль бичүүлж байгаа юм байна. Энэ нь Улсын ерөнхий прокурор болохын тулд юм. Одоо байгаа хуулийн заалт өөрт нь тээг болж байгаа учраас хуулийг өөрчлүүлж байгаа юм байна. Ц.Нямдорж өөртөө зориулж албан тушаалыг бий болгож байгаа нь монголын төр зарчимгүй болсныг харуулж байгаа юм. Эрх баригч намд Ц.Нямдоржоос өөр улсын ерөнхий прокурор хийх хүн олдохгүй байгаад гайхаж байна. Төрийн албанд мэргэжлийн хүнийг нь дэвшүүлдэг. Гэтэл улстөрийн өвгөчүүлийг дэвшүүлэн зайлуулах гэдэг зарчим байж таарахгүй. Тэтгэврийн хүмүүсээ амраах хэрэгтэй.


















