Бээжинд бүх нийтийг шинжилгээнд хамруулна
Бээжин хотод илэрсэн халдварын тохиолдлуудын ихэнх нь Чаочян дүүрэг дэх Тяньтан цэнгээний газартай холбоотой аж. Тиймээс энэ газраар үйлчлүүлсэн хүмүүсийг нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэхийг анхааруулсан байна. Цэнгээний газартай холбоотой халдварын тохиолдол зургадугаар сарын 9-12-ны хооронд 166 илэрчээ.



















