Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэнэ
Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой. Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” хэмээн мэдээллээ.



















