Нигерт хүнс авах гэсэн олны хөлд дарагдан 31 хүн амиа алджээ
Нигерт тусламжийн бараа тараах үеэр хэт олон хүн цуглан, эмх замбараагүй байдал үүсэж, улмаар олны хөлд дарагдан 31 хүн амиа алдсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Нигерт тусламжийн бараа тараах үеэр хэт олон хүн цуглан, эмх замбараагүй байдал үүсэж, улмаар олны хөлд дарагдан 31 хүн амиа алдсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин СХ, Хово центр ХХК, Увснуур дэвжээний бөх, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” СХ, -ны бөх, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” СХ, “Улаангом” дэвжээний бөх, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг, 3,1 сая хүн амтай Дагестанаас дайнд явсан цэргүүдээс 160 нь амиа алджээ. Харин нэг сая хүрэхгүй хүн амтай (shuud.mn: 982 629 хүн) Буриадаас дайнд мордсон цэргүүдийн 130 нь амиа алдсан нь хэвлэлүүдийн мэдээллээр батлагдсан байна.
Өнөөдөр нийслэлд автомашингүй өдөр тохиож байна. “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Тодруулбал, “Авто машингүй өдөр”-өөр Зүүн дөрвөн замаас, Баруун дөрвөн зам хүртэл, Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Эдгээр авто машин хязгаарласан бүсүүд иргэдэд зориулсан явуулын хоолны цэг, халуун цай кофегоор үйлчлэх кофе шопууд нээлттэй ажиллаж байна.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс уригдан оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз үг хэллээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1.081.496 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 2022 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Тавдугаар сарын 30-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогссоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ. Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт нь хоёр жил дамнан үргэлжилсэн цар тахлын дараах нийтийг хамарсан спортын анхны наадам болж байгаагаараа онцлог. Тиймээс ч гүйлтэд Монголын нэр хүндтэй тамирчдаас гадна гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцож байна.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтэд Монгол Улсын хөнгөн атлетик, гүйлтийн нэр хүндтэй тамирчид оролцов. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав, марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа, Хөнгөн атлетикийн тамирчин, Ахлах ахлагч Д.Гантулга нар өнөөдрийн гүйлтийн тэмцээнд оролцож буй юм. Мөн Кени, Казакстан Улсын нэр хүндтэй тамирчид манай улсыг зорин ирж, марафонд оролцож байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус орнууд"-д байгалийн хийгээ зөвхөн рублиэр зарах тушаал гаргасан юм.
Энэ хүчин зүйл болон бусад шалтгааны улмаас үндэсний валютын ханшаа чангаруулах, тогтоон барих зорилгоор ОХУ хий нийлүүлдэг орнуудаа рублиэр тооцоо хийхийг тулгасан бол найрсаг харилцаатай Хятад зэрэг оронтой дотоодынхоо валютаар харилцан тооцоо хийхийг санал болгож байв. Ийм саналыг Монголд ч тавихаар болжээ.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Чехийн нийслэл Прага хотод шөнийн цагаар эрэг дагуух гудамжинд согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг бүхэлд нь хориглох олон нийтийн газруудын жагсаалтыг өргөжүүлсэн гэж Евроньюс мэдээлсэн байна.
Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.
Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо.
Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.
Өмнө нь Херсон мужид орос хэлийг төрийн хэлний статустай болгох, Запорож мужийг Москвагийн цагийн тоололд шилжүүлэх шийдвэр гарч байсан бол энэ удаад утасны кодыг Оросын кодоор солихоор болжээ.