Амралтын өдрүүдэд ослын 410 дуудлага бүртгэгдэж, 14 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.
Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.
Хятадын томоохон хот болох Шанхайд хөл хорио тогтоосноор гуравдугаар сард үйлдвэрлэлийн нийт хэмжээ гуравдугаар сард эрс унаж, жилийн дүнгээр 7,5 хувиар буурчээ. Шанхайн хөл хорио Хятадын ДНБ буурахад ч ихээхэн нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм.
Бельги, Франц, АНУ гэхэд 2021 оны 3-р сарын мэдээлэлд үндэслэн сэтгэл түгшүүр, сэтгэл хямралын шинж тэмдэгтэй залуучуудын эзлэх хувь хямралын өмнөх үеийн хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтээс хоёр дахин их байсан. Мөн Их Британийн улсад сүүлд хийгдсэн үзүүлэлтийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад эмэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал гурав дахин, эрэгтэйчүүд дундах сэтгэл зүйн асуудал дөрөв дахин өссөн. Харин Канадад 15-24 насныхны дунд хүнд хэлбэрийн сэтгэл түгшүүрийн шинж тэмдэгтэй залуусын тоо нэмэгдсэн бөгөөд энэ нь тухайн улсын 25-64 насныхны үзүүлэлтэй харьцуулахад 19 хувиар илүү гэсэн судалгаанууд гарсан. Бусад улс оронд ч гэлтгүй энэ байдал монголд ч бас ажиглагдаж байгаа.
Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт боллоо. Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 24, сонгомол бөхийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол, Бахрейн, БНСУ, Иран, Ирак, Йордан, Кыргызстан, Катар, Казахстан, Кувейт, Пакистан, Палестин, Тажикистан, Туркменистан, Сингапур, Сири, Узбекистан, Шри-Ланка, Энэтхэг, Япон гэсэн 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв. 21 жилийн эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээж авсан Монгол Улс нутгийн дэвжээн дээрээ эмэгтэй бөхчүүд дөрвөн мөнгө, таван хүрэл, эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
Ковидын үед ахуйн хэрэглээний хогийн хэмжээ эрс ихэссэн. Нийслэлийн хогийг гурван цэгт хуваан устгадаг. Эх үүсвэрээс нь төвлөрсөн хогийн цэгт аваачин ангилахад ердийн хэрэглээний, ахуйн хог харьцангуй бага. Харин аюултай хог хаягдал болон эмнэлгийн хог хаягдал хэмжээний хувьд өмнөх жилүүдээс хэд дахин ихэссэн.
Зеленский дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл хийхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч Мариупольд энгийн иргэд алагдаж, Оросын эрх баригчид Херсон хотод хуурамч санал асуулга явуулвал хэлэлцээ хийх шаардлагагүй болно гэж онцолж байлаа.
Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
Энэ хотын оршин суугчид эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн удаа дараа тайван жагсаал хийж байсан бөгөөд тухай бүрт Оросын цэргүүд хүч хэрэглэн тараасан гэх мэдээлэл гарч байлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 186 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр Сэлэнгийн зүүн, Төв аймгийн баруун, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Эммануэль Макрон ийнхүү энэ удаагийн сонгуульд ялснаар Францын хувьд хоёр дахь удаагаа улиран сонгогдож буй гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Шарль Де Голль, Жак Ширак нар улиран сонгогдож байсан юм.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 10, III тунд 77, IV тунд 86, нийт 178 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 30 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 25 нь Улаанбаатарт, 5 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 189 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна.
Хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлж, Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй довтолгооны улмаас Европыг чиглэсэн Украины дүрвэгчийн тоо 5.1 саяд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэдэ комиссарын газар мэдэгджээ.
Ван Япин цэргийн нисгэгч мэргэжилтэй. 2001 онд Цэргийн нисэхийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн, 1997 оноос хойш Зэвсэгт хүчинд алба хааж байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украинтай хэлэлцээ хийхээс татгалзсан гэж ЕХ-ны дипломат албаны дарга Жозеф Боррел буруутгажээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
нийт 20-40 насны 8 этгээдийг Улаанбаатар хот болон олон нутгаас дайчлан баривчилж, дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан аван мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Афганистаны хойд хэсэгт хоёр дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амиа алдаж, 102 хүн шархадсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.