Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны байранд цуврал дэлбэрэлт болжээ
Приднестрийн Дээд зөвлөлийн гишүүн Андрей Сафонов ТАСС агентлагт мэдээлснээр, яамны барилга руу гар гранатометоос буудсан байна.
Приднестрийн Дээд зөвлөлийн гишүүн Андрей Сафонов ТАСС агентлагт мэдээлснээр, яамны барилга руу гар гранатометоос буудсан байна.
Стамбулд болсон хэлэлцээгээр талууд нааштай алхам хийж байсан юм. Украин улс гэрээний үндэс байж болохуйц саналын жагсаалтыг өгсөн ч хэлэлцээний дараа Украины байр суурь өөрчлөгдсөн гэж Лавров өгүүлсэн байна.
Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх ба хур тунадас дунджаас бага байх төлөвтэй. Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Мөн дурдсан үеүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.
Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын холбогдох байгууллагатай харилцан ажиллаж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээлээ.
Дэлхийн оюуны өмчийн газраас 2022 оны энэ өдрийг ‘’Ирээдүйнхээ төлөө бүтээцгээе’’ уриатай тэмдэглэж байна.
Илон Маск дөрөвдүгээр сард Твиттерийн 9,2 хувийн хувьцааг 2,89 тэрбумаар худалдан авснаар энэ компанийн томоохон хувьцаа эзэмшигч болсон юм.
Тэр дундаа Украинаас импортолж буй бүхий л татварыг цуцалж, бараа бүтээгдэхүүнд тоон хязгаарлалт тавихгүй гэнэ. Ингэснээр хүнд цаг үед эдгээр арга хэмжээ нь Украинд дэмжлэг болно гэж Британийн Засгийн газар мэдэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолж эхэлснээс хойш бие бүрэлдэхүүний хохирол ихээр амссан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байгаа ч ОХУ хохирлынхоо талаар мэдээлдэггүй юм.
Монголын дүрслэх урлагийн өв соёлыг олон нийтэд таниулах, сурталчлан түгээх, гадаад, дотоодын хамгийн шилдэг уран бүтээлийг танд олон улсын жишгээр хүргэх газар бол Монголын уран зургийн галерей. Та ахмад уран бүтээлчдийн сонгодог, дахин давтагдашгүй бүтээл, шинэ чөлөөт уран бүтээлчдийн онц сонирхолтой шийдэл бүхий уран бүтээлийн гайхалтай хослолыг нэг дор мэдрэх боломжтой.
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.
Энэ зах зээлд Оростой өрсөлдөгч нь Австрали, Индонези, Монгол Улс хэдий ч Австралиас нийлүүлэхэд логистик хязгаарлагдсан, харин Индонези, Монголын нүүрсний үнэ өндөр гэдгийг шинжээчид онцолжээ.
Оросын арми Украин руу довтолж эхэлснээс хойш Владимир Путин бункерт нуугдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ мэдээлэл батлагдсан гэж Украины улс төрч мэдэгджээ.
Путин Оросын гимнастикчин Алина Кабаеватай учир ургуулсан гэх мэдээлэл олон жилийн өмнөөс л Орос, Барууны хэвлэлээр гарч байлаа. Улмаар тэд дундаасаа гурван хүүхэдтэй болсон, Кабаевагийн эсрэг АНУ хориг тавихаар зэхэж байсан ч энэ санаагаа орхисон гэж WSJ бичсэн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 7, II тунд 15, III тунд 98, IV тунд 84, нийт 204 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна. Тэрбээр ирэх лхагва гаригт өмгөөлөгчийн хамт ирж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаар болжээ.
Хоёр орон Оросын хийг рублиэр төлбөр хийн худалдан авч эхэлсэн талаар РИА Новости Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.
Түүнчлэн тэрбээр өнөөгийн нөхцөл байдал нь НАТО сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн үр дүн байж болзошгүй тул Европ тив аюулгүй байдлын тал дээр бие даасан байдалтай болох талаар бодох цаг нь ирсэн хэмээсэн байна.