Эрсдэлийн шинжилгээ хийж байна. Сүүлийн жил хагасын хугацаанд хийгдсэн халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Тодруулбал, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.Халдварын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгаа талаар цогц эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг тооцоолох шаардлагатай. Шууд коронавирусийн өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах эсэх дээр шинжилгээ хийж байна.Шийдвэр гаргахад хараахан болоогүй байгаа. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа.