Путин хорих газарт гар утас ашиглахыг хориглов

Путин хорих газарт гар утас ашиглахыг хориглов

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хорих газруудад хоригдлууд ашиглаж байгаа үүрэн холбооны дугааруудыг ашиглах боломжгүй болгох тухай хуулинд гарын үсэг зурсан талаар "КП" мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Вакцин хийлгэсэн хүмүүсийн 48,8 хувьд нь хариу урвалууд илэрч байна

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 48,8 хувьд нь хариу урвалууд илэрч байна

Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 48,8 хувьд нь хариу урвалууд илэрч байна. Эдгээр хариу урвалуудыг иргэн өөрөө ажиглана. Хариу урвал илэрсэн тохиолдолд мэдээлээд таагүй байгаа тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 94 баг 1200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. 

Дэлгэрэнгүй
Ихрийнхээ оронд төрийн албаны шалгалт өгөх гэж байгаад ажлаасаа халагджээ

Ихрийнхээ оронд төрийн албаны шалгалт өгөх гэж байгаад ажлаасаа халагджээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс сэтгүүлчдэд шалгалтын бэлтгэл ажил, цахим системийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2021.03.10/ зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Улаанбаатар хот бүхэлдээ нэг голомт

ВИДЕО: Улаанбаатар хот бүхэлдээ нэг голомт

Ойрын өдрүүдэд Улаанбаатарт илрэх халдварын тоо нэмэгдэж, томоохон голомтууд бүртгэгдлээ. Орон нутагт  халдвар шинээр бүртгэгдэж, голомтлон гарч байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн бие хүндэрч, нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байна. Тиймээс гурван зүйлийг онцгой анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй
ШУУД: Төрийн банкийг ядуурлыг бууруулах банк болгоё

ШУУД: Төрийн банкийг ядуурлыг бууруулах банк болгоё

Үндэсний форумын ТББ-ууд Төрийн банкийг Ядуурлыг бууруулах банк болгоё гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад өгч байна.

Дэлгэрэнгүй
Меган Марклыг шүүмжилсэн алдарт хөтлөгч Пирс Морган ажлаасаа халагджээ

Меган Марклыг шүүмжилсэн алдарт хөтлөгч Пирс Морган ажлаасаа халагджээ

Ханхүү Харри болон Меган Маркл нарын ярилцлага гарснаас хоёр хоногийн дараа хатан хааны гэр бүл мэдэгдэл хийж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай ханхүү болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд нухацтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй
ШУУД: 109 хүнээс коронавирус илэрлээ

ШУУД: 109 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргийн салбар лабораторид нийт 11170 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  109 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Дэлгэрэнгүй
Европын зөвлөл Хятад, Оросыг вакцин тойрсон суртал ухуулгад буруутгав

Европын зөвлөл Хятад, Оросыг вакцин тойрсон суртал ухуулгад буруутгав

Орос болон Хятад улс бусад орнуудад "маш хязгаарлагдмал хэмжээгээр" вакцин нийлүүлж байгаа ч энэ талаараа олон нийтэд ихээхэн ярьж, сурталчилж байна хэмээн Шарль Мишель мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
АН-ын даргын  дүрэмгүй сунгаа эхэллээ

АН-ын даргын дүрэмгүй сунгаа эхэллээ

АН парламентын сонгуульд ялагдсанаас хойш  хоорондоо үзэлцэж байна.Тамга тэмдгээ булаацалдаж, шинэ, хуучин дарга нарын маргаан үүсэв. Хоёр талд хуралдаж, намын дүрмээ ч өөрчилж үзэв. 

Дэлгэрэнгүй
Ши Жинпин Өвөр Монголын сургуулиудад хятад хэлийг чухалчлахыг даалгажээ

Ши Жинпин Өвөр Монголын сургуулиудад хятад хэлийг чухалчлахыг даалгажээ

Хятадын дарга Ши Жинпин дунд сургуулиудад мандарин хэлийг түгээх, угсаатан хоорондын зөрчилдөөнийг зохицуулахыг Өвөр Монголын эрх баригчдад даалгасан гэж South China Morning Post мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Шинжилгээ авах цэг, байршил

Шинжилгээ авах цэг, байршил

Өнөөдөр коронавирус халдварын PCR шинжилгээ авах цэгүүдийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй
Засгийн газар хуралдана

Засгийн газар хуралдана

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно.  Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр худалдаа үйлчилгээний салбарынхныг дархлаажуулна

Өнөөдөр худалдаа үйлчилгээний салбарынхныг дархлаажуулна

Өчигдөр буюу гуравдугаар сарын 09-ний өдөр  Улаанбаатар цахилгаан түгээх, тохижилт үйлчилгээний компани, цэвэрлэх байгууламж, хил хамгаалах, дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилчид, иргэдийг вакцинжуулсан. Тэгвэл өнөөдөр  худалдаа, үйлчилгээний салбар ажилчдыг вакцинжуулна. 

Дэлгэрэнгүй
8110 иргэнийг вакцинжуулаад байна

8110 иргэнийг вакцинжуулаад байна

Тэгвэл ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тодруулбал,

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгороор 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр засуулбал өлзийтэй сайн

Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй
ШҮҮХ ТАНХИМААС: Хөзрийн булхай хүний аминд хүрэв

ШҮҮХ ТАНХИМААС: Хөзрийн булхай хүний аминд хүрэв

Хохирогчийн дүү гэх бадируун эрийн тогтож өгөхгүй үерлээд байгаа том том нулимс ч өр өвтгөсөн. Тэрбээр шүүх хуралдааны мэдүүлэгт “Би энэ залуугийн ээжтэй нь утсаар холбогдсон. Явуулдаг газарт нь явуул гэж хэлсэн” гэх үг ч гол зурав.

Дэлгэрэнгүй
Таиланд жуулчдад дарвуулт завь дээр тусгаарлалтад орохыг санал болгож байна

Таиланд жуулчдад дарвуулт завь дээр тусгаарлалтад орохыг санал болгож байна

Коронавирусийн цар тахлаас өмнө Таиландад өдөр бүр 40-50 мянган жуулчин ирдэг байсан бол өнгөрсөн оны гуравдугаар сард тус улс хилээ бүрэн хааж, харин 10 дугаар сараас хилээ хязгаарлалттайгаар нээж эхэлсэн юм.

Дэлгэрэнгүй
БНХАУ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлжээ

БНХАУ вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлжээ

Хятад улс хилийн чанадыг зорих төлөвлөгөөтэй иргэддээ зориулан коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсаныг гэрчлэх цахим гэрчилгээ нэвтрүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Орос, Хятадын хамтарсан вакциныг бүртгүүлэх хүсэлт гаргажээ

Орос, Хятадын хамтарсан вакциныг бүртгүүлэх хүсэлт гаргажээ

Хятадын CanSinoBiologics болон Оросын Petrovax компанийн хамтран боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь шатаа амжилттай давж байгаа бөгөөд Орост энэ вакциныг бүртгүүлэх өргөдлийг өгсөн гэнэ

Дэлгэрэнгүй