ХААН Банк бүх төрлийн зээлийн хүүгээ буурууллаа
Цар тахлын нөлөөнөөс бизнесийн болон цалингийн орлого нь тасалдсан бизнес эрхлэгч, харилцагчдадаа үйл ажиллагаагаа эргэн сэргээх, санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк 2021 оны 3-р сарын 9-ний өдрөөс 2021 оны 7-р сарын 10-ны өдрийг дуустал бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байна.

















