Байнгын хороод хуралдана
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
АНУ-ын сонгогчдын коллегийн гишүүд Ардчилсан намаас нэр дэвшин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Жозеф Байдены ялалтыг баталгаажуулсан талаар NBC агентлаг мэдээлээ.
МҮХҮАТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны онцлох аж ахуйн нэгжийг тодруулах 24 дэх удаагийн “ЭНТРЕПРЕНЕР-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ жил цуцалж байгааг мэдэгджээ.
Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна.
Салбарын сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай уулзаж нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцлаа.
Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүссэн эсэх талаар УБЦТС-ний Хяналт аюулгүй байдлын хэлтсийн дарга А.Амаржаргалаас тодрууллаа.
Улсын Онцгой комиссоос өгсөн мэдээллээр арванхоёрдугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л PCR шинжилгээний хариуг хөдөө, орон нутагт зорчуулна. Тэгэхээр "идшиндээ явна" гэдэг хүндэтгэн үзэх шалтгаанд багтахгүй тул та явах боломжгүй гэсэн үг.
Ийнхүү зогсоох болсон нь оролцогчдын нэг мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд үүссэн талаар Перугийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдэгдсэн байна.
Отгоны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай. Малгайн отго тогосын нэг нүдэн өдтөй буй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богд хаант Монгол улсын Засгийн газраас Манлай ван цол хэргэм шагнасан байна.
Дуудлага мэдээллийн дагуу 2020.12.14-ний өдрийн 12:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан. байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:59 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Карабахын сөргөлдөөнд цэг тавьсан хэлэлцээр Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны эрх мэдэлд цэг тавих бололтой. Учир нь өнгөрсөн сард Орос, Армени, Азербайжан гэсэн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсныг арменичууд гутамшиг хэмээн үзэж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаж, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч Ханнес Такачтай цахимаар холбогдон уулзлаа.
Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 18-20 хэм хүйтэн байна.
Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл айл, өрх зарим аж, ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэрийг гаргаад байна.
Вакцинжуулалтад Америк, Германы Pfizer/BioNTech компаниудын гарган авсан вакциныг хэрэглэх бөгөөд эхний өдөр тарилга хийх 145 хөдөлгөөнт амбулатори үйл ажиллагаа явуулах аж.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 3 хууль зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэжээ.