МАН: Шүүхийн тухай хуулийг батлахад Ерөнхийлөгч Х.Баттулга идэвхитэй оролцсон
УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.25/-ийн ээлжит хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ болон Шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Авилгын эсрэг хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригуудыг авч хэлэлцлээ.

















