Т.Мөнхсайхан: Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас бараагүй
Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэдгийг харуулж байна.



















