ШУУД: ТҮК-ийн зургаан ажилтнаас коронавирус илэрлээ
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд короноавирусийн 21 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс зургаа нь Хот тохижилтийн ажилтнууд аж.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд короноавирусийн 21 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс зургаа нь Хот тохижилтийн ажилтнууд аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 3. Санчир гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Гараа тогтмол угаах нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлнэ.
ЭМЯ-ны Эрүүл мэндийн дэмжих сан, УНТЭ-ийн НЭМА хамтран зөв зохистой хооллолт, зөв амьдралын хэмнэлийн талаар цуврал зөвлөгөөг хүргэж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 1553 тээврийн хэрэгслээр 3486 зорчигч хот руу нэвтэрч, 2338 тээврийн хэрэгслээр 4669 зорчигч хотоос гарсан байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.
Уулын Карабахт үүрэг гүйцэтгэж буй Оросын энхийг сахиулагчдыг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.
Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна.
Дэлхийн чинээлэг орнууд "алаагүй баавгайн арьсыг хувааж авсан" тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард л гарч байлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.
Баянгол дүүргийн 4-р хорооны халдвар голомтлон гарсан байруудад хязгаарлалт тогтоож нийт 17 байрны 2400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Нийт 5023 иргэнийг шинжилгээнд бүрэн хамруулж дууслаа. Өнөөдрийн байдлаар эхний 2000 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авя байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор маргаашнаас буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16854 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.